Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны байгууллагын Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр дотоод сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаархи сургалтыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хийж, хуульд орсон онцлог зохицуулалтууд, шинээр тусгагдсан заалтууд, хэм хэмжээ, хуулийн үзэл баримтлал, агуулга, зарчмын талаар дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултанд хариулснаар сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

