Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2022, 13:38   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ДУУТ СУМАНД АЖИЛЛАВ.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд зохион байгуулах чиглэлээр сумдад ажиллаж байна. Дуут суманд Шүүхийн Тамгын газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2022.03.03-03.04-ны өдрүүдэд  ажиллаж, сумын ард иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, шүүхийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, Шүүхийн шинэчлэлийн бодлогын мөн чанар, үр дүн, цахим шүүх, нээлттэй үйлчилгээ, шүүхээс мэдээ, мэдээлэл авах боломж, шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гаргах эрх, шүүхийн цахим систем, шүүгч хараат бусаар хэрэг материалаа шийдвэрлэх эрх зүй зохицуулалт, нөлөөллийн мэдүүлэг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэд төлөөлөгч зэрэг шүүхийн үйл ажиллагааны онцлогуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийж, ард иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Мөн тус сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг зохион байгуулж, гарын авлага, материалаар хангалаа.
       Шүүхэд нэхэмжлэл гаргах загвар, бүрдүүлбэрийн жагсаалтыг танилцуулж, тараах материалыг иргэдэд гардуулан өгч, санал хүсэлтийн хуудсаар санал авч, нэгтгэн дүгнэлээ. Дуут сумын удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцож, 2021 оны ажлаа дүгнэн, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 71   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031