Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-03-2022, 11:12   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо.

      Гэр бүл, хүүхэд, залуучуудын өмнө хуулиар үүрэг хүлээсэн чиг үүргийн байгууллагуудын  хамтын ажиллагааг сайжруулах  зөвлөлдөх уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг Даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан болон хамтран ажилладаг Аймгийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газар зэрэг 14 байгууллагын  удирдлагууд оролцлоо. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, тулгамдсан асуудлыг Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн танилцуулсан бол 2022 онд хийхээр төлөвлөж буй ажил арга хэмжээний талаар ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа танилцуулж, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлж, уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр орон нутгийн удирдлагуудыг байгууллагын дотоод үйл ажиллагаа, түр хамгаалах байрны орчин нөхцлийг стандартад нийцүүлэхээр ОУ-ын байгууллагуудад төсөл бичиж  дэмжлэг авч санаачлагатай ажилласан ажлын үр дүнгээ үзүүлж цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч дэмжлэг авах хэрэгцээ шаардлага  байгаагаа танилцуулж хэлэлцсэн ихээхэн үр дүнтэй ажил боллоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 98   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031