Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-03-2022, 11:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ШҮҮГЧИЙН ТУСЛАХ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/190, А/280 дугаар хамтарсан тушаалаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталсны дагуу Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймаг дахь Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, шүүхийн Тамгын газрын даргыг тус хорооны гишүүнээр өөртэй нь зөвшилцсөний үндсэн дээр томилсон. 
Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2022 оны 3 дугаар сарын 15-17-ны өдөр Баруун бүсийн аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 96 гишүүнд зориулсан сургалтыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд зохион байгуулж, сургалтад оролцогсдод сертификат гардууллаа. 
Тус сургалтад шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, шүүгчийн туслах Х.Мөнхзаяа нар амжилттай оролцож, Сургалтын Гэрчилгээ гардан авлаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 106   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031