Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022, 10:32   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

       Шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  тусгай мэдлэг мэргэшил шаардсан шүүхийн шинжилгээг хийлгэхэд анхаарах асуудал, шинжилгээний зүйл, объектыг хэрхэн зохих журмаар шинж байдлыг алдагдуулахгүйгээр хүргүүлэх зэрэг асуудлаар Ховд аймгийн Шүүхийн Шинжилгээний газраас 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр сургалт хийлээ.     
       Сургалтаар Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн А/11 дугаартай  "Шүүхийн шинжилгээ хийх журам"-ыг танилцуулж, эцэг тогтоох болон гарын үсгийн бичиг судлалын шинжилгээ зэрэг нарийвчилсан мэргэжлийн шинжилгээ хийх онцлог зэрэг шүүхийн ажилтнуудад ач холбогдолтой сэдвээр ярилцан, тодорхой мэдээлэл өгч, санал солилцсоноор сургалт амжилттай өндөрлөлөө.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 83   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031