Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022, 11:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ.

      Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн болон шүүхийн Тамгын газрын хамтарсан зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 53 дугаартай тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар"-ын талаар хэлэлцэж, тухайн журам 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан, холбогдох бэлтгэл ажлыг хангах, хариуцан гүйцэтгэх ажилтнуудын хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарь, шүүхийн Тамгын газраас хөтлөгдөх бүртгэлүүдийг шинэчлэх, шаардлагатай ажлуудын эрэмбэ дарааг тогтоож, үүрэгжүүлэн, нэгдсэн системийн хөтлөлтөнд анхаарах асуудлын талаар ярилцаж, журмын хэрэгжилтийг шүүхэд хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн ШЕЗ-ийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам батлах тухай" журам болон 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхэд албан хэрэг хөтлөх журам", 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам батлах тухай" журмын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрэгжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 247   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031