Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022, 11:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

1 ДҮГЭЭР УЛИРАЛЫН АЖЛАА ДҮГНЭВ

        Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны "Хамтран ажиллах төлөвлөгөө"-ний биелэлтийг дүгнэх ажлыг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүхэд албадан ирүүлэх, эрэн сурвалжлахаар хүргүүлсэн шүүгчийн захирамжийн биелэлт, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд үйлчилгээ үзүүлсэн шүүхийн харуулын цагдаагийн ажлын үр дүн, уялдаа холбоо зэрэг холбогдох хууль, журмын биелэлт, ажлын үр дүнг хэлэлцэн сайшаав. Цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, шүүхийн харуулын цагдааг богино долгионы станцаар хангах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг хийх, шүүгчийн бие хамгаалах арга зүй, хамгаалах хэрэгслийн дадлага сургалтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтарсан ажлын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх хугацааг тогтоож, зарим анхаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр хамтарсан уулзалт амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 71   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031