Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-04-2022, 10:22   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Баруун бүсийн төв захын бизнес эрхлэгч, захаар үйлчлүүлэгч ард иргэдэд зориулан "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд шүүхийн байгууллагын онцлог, үйл ажиллагаа, хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх процесс, шүүхийн цахим системүүдийн талаар ард иргэдийг гарын авлага, нугалбар хуудас, тараах материалаар тарааж, санал асуулгын хуудас бөглүүлэн, иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл өгч ажилллав. Нээлттэй шүүх арга хэмжээнд иргэд олон нийт өөрт холбоотой мэдээ мэдээллийг авч шүүхэд хэрхэн хандах талаар заавал шүүхэд очихгүйгээр зөвлөгөө авч байгаадаа талархсан сэтгэгдэлээ илэрхийлж байлаа. "НЭЭЛТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг олон нийтийн газруудаар зохион байгуулж байгаад ард иргэдээс шүүхийн байгууллагад талархлаа илэрхийлж байлаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 78   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031