Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-04-2022, 22:37   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

       Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хамтарсан зөвлөгөөн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр боллоо.
    Хамтарсан зөвлөгөөнөөр хэргийн хөдөлгөөний мэдээ, мэдээлэл, шүүх хуралдааны бэлтгэл ажил, зохион байгуулалт, шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилолтоор ажиллах үед анхаарах асуудал, хяналт-шинжилгээний ажлын үр дүн, олон нийтэд чиглэсэн ажил, харилцаа хандлага, ёс зүйн чиглэлээр анхаарах асуудал зэргийг хэлэлцэж, 2022 оны 2 дугаар улиралд хэрэгжүүлэх ажлын чиглэлээр санал авч, нэгдсэн төлөвлөгөөнд тусгалаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан, Ажлын хэсгээс танилцуулсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын төсөлтэй танилцан, тусгах саналуудыг нэгтгэн, шинэчилсэн найруулга хийж, батлан, 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн мөрдөн ажиллахаар шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 37   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.08.01-2022.08.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022.08.01-2022.08.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.07.18-2022.07.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022.07.18-2022.07.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    August 2022    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031