Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2022, 18:48   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХЭЛЭЛЦЭВ.

            Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шуурхай зөвлөгөөн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нийт шүүхүүдийн Тамгын газруудын шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд улс орон даяар 5 бүсэд нэгэн зэрэг зохион байгуулахтай холбогдуулах, Ховд аймагт Баруун бүсийн Нэгдсэн сургалтын зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар зөвлөгөөнөөр хэлэлцэж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталж, холбогдох чиглэлээр үүрэгжүүлсэн Ажлын хэсгүүдийн танилцуулгыг сонсч, ажлын уялдаа холбоог хангаж, ажиллахыг чиглэл болголоо. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн 2022.04.07-ны өдрийн 03/399 дүгээр албан бичгээр ирүүлсэн "Үүрэг чиглэл хүргүүлэх тухай" асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, эзэнжүүлэн, ажлын төлөвлөгөөнд тусган, чиглэл өгснөөр шуурхай зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 191   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031