Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-04-2022, 12:17   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД.ЗҮМБЭРЭЛЛХАМ БАРУУН БҮСИЙН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТАНД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ.

       Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс улс орон даяар 5 бүсэд нэгэн зэрэг зохион байгуулж байгаатай холбогдуулан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын баруун бүсийн нэгдсэн сургалт 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод эхэллээ. Сургалтыг нээж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, доктор Д.Зүмбэрэллхам хэлсэн үгэндээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу шинэ ШЕЗ-ийн бүрэлдэхүүн хуульд тусгагдсан 51 дүрэм, журмыг баталж гаргахаас 70 гаруй хувийг баталж, өнгөрсөн 4 сарын хугацаанд шахуу төлөвлөгөөтэй, ачаалал ихтэй ажиллаж байна. Дүрэм, журмууд та бүхний гар дээр ирж, танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Шүүхийн шинэтгэл бол зөвхөн одоо хийгдэж байгаа ажил биш 10 гаруй жилийн өмнөөс хийгдэж ирсэн, цаашид ч та бид хамтран хэрэгжүүлэх ажил бөгөөд үр дүн нь та бидний1 хамтын ажиллагаа, сэтгэлгээнээс шалтгаална. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье" хэмээн онцлон тэмдэглэлээ. ШЕЗ-ийн гишүүн А.Насандэлгэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 5 чиг үүрэг, шүүхийн хөгжлийн бодлогын талаар танилцууллаа. Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт 2 өдөр үргэлжлэх юм. ШЕЗ-ийн дарга, гишүүд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгчдийн санал, хүсэлтийг сонсож, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх юм.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 194   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031