Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2022, 18:49   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ, ГИШҮҮН А.НАСАНДЭЛГЭР НАР ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАВ.

     Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, доктор Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар Ховд аймгийн шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ажиллаж, Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэдээлэл, шүүхийн тамгын газрын ажлын танилцуулгыг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулж, ярилцлаа.  Үүний дараа Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж, шүүхийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ын талаар танилцуулж, Шүүхийн ерөнхи й зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа, аймгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар оролцогч байгууллагуудаас мэдээлэл авч, харилцан санал солилцон ярилцаж, хуулийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
     Уулзалтын дараа Ховд аймгийн шүүхийн ажил байдалтай танилцаж, шүүхийн байрны орчин нөхцөл, шүүх хуралдааны танхим, шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, техник хангамжийн байдалтай танилцлаа.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 73   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031