Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-04-2022, 18:57   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ "ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ" БАТАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймагт оршин суудаг зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй ард иргэдэд шүүхээс үзүүлэх үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх чиглэлээр Аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталж, хамтран ажиллаж байна.  Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хууль эрх зүйн хүрээнд холбогдох иргэдийн мэдээллийг авах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын албаар хугацаа хэтэрсэн зээлтэй иргэдтэй холбоотой өргөдлийн шийдвэрлэлтэнд ажлын зохион байгуулалтанд дэмжлэг үзүүлэх, судалгаа гаргах, шүүхийн ахмад шүүгч нарыг зорилтот бүлэгт зориулсан хууль, шүүхийн талаар сургалт зохион байгуулж, холбогдох мэдээ, мэдээллээр хангахад хамтран ажиллах, ахмад шүүгч, ажилтнуудыг ахмадын сувилалд хөнгөлттэй нөхцлөөр амраах зэрэг асуудлыг хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгалаа.  Аймгийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 457 дугаар Нээлттэй хаалттай хорих ангийн удирдлагууд өөрийн байгууллагын чиглэлээр Аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай хамтран ажиллах талаар төлөвлөгөөнд тусган, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, аймгийн нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн байгууллагууд хуулийн хүрээнд хамтран ажиллах талаар төлөвлөгөөнд нэгдсэн байдлаар тусган баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.  Энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны дотор багтаан дүгнэхээр төлөвлөв.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 70   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031