Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2022 оны туршид зарласан “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн багаас Дартсын тэмцээнийг тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа. Дартсын аварга тамирчин шалгаруулах тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Ховд аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг, тамирчид тэргүүлж, эмэгтэйчүүдийн ангилалд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Раушан, эрэгтэйчүүдийн төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар тус тус цэц мэргэ, авъяас чадвараараа тэрүүллээ.

