Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-04-2022, 10:33   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МЯНГАД СУМАНД АЖИЛЛАВ.

              Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мянгад суманд 2022.04.18-ны өдөр Ажлын хэсэг ажиллаж, сум, багийн ард иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн бодлого, мөн чанар, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, шүүхийн эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн онцлогийн талаар ярьж, гарын авлага, тараах материалаар хангаж, ард иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Мянгад сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулж, гарын авлага, холбогдох материалаар хангалаа.     Мянгад сумын удирдлагуудтай уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааг иргэдэд хүргэх чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталснаар уулзалт амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 61   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031