Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-04-2022, 12:42   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ"-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

         ШЕЗ-ийн 2022 оны 51, 52, 53 дугаар тогтоолоор баталсан Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, тухайн аргачлалуудын дагуу шүүхэд хөтлөгдөх холбогдох бүртгэлүүд, нэгдсэн системийн хөтлөлтийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шуурхай хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр болж, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах нар болон мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, Үйлчилгээний хэлтсийн дарга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцлоо. Шуурхай хуралдаанаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хуваарилалт, системээс дугаар олгож буй байдал, шүүх хуралдааны тов, тойм, шүүх хуралдааны товлон зарлахад шүүх хуралдааны танхимын давхцал, ачааллыг зохицуулах, шүүх, шүүгчийг мэдээллээр хангаж буй байдал, шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаандаа гарч буй байдал зэргийг нэг бүрчлэн авч хэлэлцэж, санал шүүмжлэлийг сонсч, зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 57   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031