Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-04-2022, 13:37   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЧАНДМАНЬ, ЗЭРЭГ СУМДАД АЖИЛЛАВ.

        Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
           2022 оны 04 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяагаар ахлуулсан Ажлын хэсэг Чандмань, Зэрэг сумдад ажиллаж, сумын ард иргэдтэй уулзалт хийж, шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, шүүхийн тухай хуулийн агуулга, мөн чанар, зохицуулалтын онцлогийн талаар ярьж, санал, хүсэлтийг сонсож ажиллав. Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба сумдад ажиллаж, сум хөгжүүлэх сангийн холбогдолтой өргөдлийг талуудын оролцоотой уулзалтыг газар дээр нь хийж, эвлэрлийн гэрээ 12-ийг амжилттай байгуулж, ажиллав. Сумдаас сонгогдсон нэр бүхий 10 шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд сургалт зохион байгуулж, гарын авлага, холбогдох материалиар хангаж, шүүхийн Тамгын газрын Ил Захидлыг гардууллаа.             "Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах баг"-ийг 2021 оноос аймгийн нийт сумдад байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус сумдаас шүүхийн Тамгын газраас онлайн хэлбэрээр зохион байгуулсан сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчдад "Эрх зүйн тусгайлсан сургалтын ГЭРЧИЛГЭЭ"- г гардуулан өгч, баяр хүргэн, цаашид шүүхийн үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг сумдад хүргэхэд хамтран ажиллахаар боллоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 68   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэн
2022-10-24-2022-10-28 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031