Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-05-2022, 17:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУРАГЧИД ШҮҮХТЭЙ ТАНИЛЦЛАА

      Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын "Прогресс" дунд сургуулийн 9-12 дугаар ахлах ангийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн байранд зохион байгууллаа. Сурагчдыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хүлээн авч, уулзалт хийж, шүүхийн байгууллагын онцлог, зохион байгуулалт, ажлын талаар тайлбарлан танилцуулж, сонирхсон асуултанд хариулж, шүүхийн байр, орчинтой танилцуулж, сурагчдад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө. Сурагчид шүүхийн үйл ажиллагааны онцлогийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж, хууль эрх зүйн мэдээлэл өгсөнд шүүхийн байгууллагад талархал илэрхийллээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.05.02 - 2022.05.06 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэргийн танхим
2022-05-02 өдрөөс 2022-05-06 өдрийн хооронд Ирэгийн хэргийн анхан шат Иргэний хэргийн
2022.02.28-2022.03.04 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов Иргэний хэргийн танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031