Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2022 онд зохион байгуулж байгаа “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн багаас тодорхой төлөвлөгөө удирдамжийн дагуу нилээд ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.Шатар гэдэг тоглоом бол хүний оюун ухааныг хөгжүүлдэг авхаалж сорьсон гайхалтай зүйл. Шатрын спортоор хичээллэх нь хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг шалгадаг тоглоом учраас бүх хүмүүсийг шатар тоглож оюун ухаанаа хөгжүүлж мөн чөлөөт цагаараа байнга тоглож байхыг манай багийн хамт олноос уриалж байна. Шатрын тэмцээнд баг тус бүрээс эмэгтэй-1, эрэгтэй-1 тамирчдыг оролцуулж шатрын тэмцээнд эрэгтэй төрөлд шүүгчийн туслах О.Ням-Адъяа, эмэгтэй төрөлд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Л.Мөнхцоож нар бусдыгаа манлайлан амжилттай оролцож, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар урамшууллаа. Тэмцээнд тамирчдаа идэвхитэй оролцуулсан багууддаа спортын өндөр амжилт хүсье.


