Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан зөвлөгөөнөөр Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс батлагдсантай холбогдуулан, "Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам"-ын төслийг Ажлын хэсгээс боловсруулан, танилцуулж, хэлэлцүүлсний дагуу шүүгч, ажилтнуудаас гаргасан зарчмын саналуудыг тусган, шинэчилсэн найруулгын төслийг санал нэгтэйгээр батлан, мөрдөж ажиллахаар боллоо.


