Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-05-2022, 18:09   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ

       Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 82 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам"-ыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн нарыг оролцуулан, шүүхийн Тамгын газрын зөвлөгөөнийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хийлээ. Зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцогчид шүүгчийн туслах 3 хоногийн өмнө мэдэгдэж, цахимаар оролцогчийн баталгааны маягт бөглүүлж авахдаа цахимаар холбогдох видео болон цаасан зааварчилгааг хамтад хүргүүлдэг байх, техникийн бэлтгэлийг хэрхэн хангах зэрэг бэлтгэл ажлуудын урьдчилсан зохион байгуулалтаар сайтар хангах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.05.02 - 2022.05.06 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэргийн танхим
2022-05-02 өдрөөс 2022-05-06 өдрийн хооронд Ирэгийн хэргийн анхан шат Иргэний хэргийн
2022.02.28-2022.03.04 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов Иргэний хэргийн танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031