Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-05-2022, 18:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН БОЛЛОО

  Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, 2022 оны туршид зохион байгуулж байгаа "Хамтдаа хөгжье" аяны хүрээнд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн багаас тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудын дунд Ажил мэргэжлийн уралдааныг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Ажил мэргэжлийн уралдаанд шүүгчийн туслах хууль хэрэглээний бодлого бодох аргачлал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хурдан зөв бичих ур чадвар, төрийн үйлчилгээний ажилтнууд ЭССЭ бичлэг, нийт шүүхийн захиргааны ажилтнууд хуулийн бодлогын тест сорил бөглөж, нийлбэр дүнгээр уралдааны дүнг гаргалаа.                                    Ажил мэргэжлийн уралдаанд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цэрэннадмид, шүүгчийн туслах О.Ням-Адъяа нар эхний 3 байр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантуяа нар Тусгай байр, мөнгөн шагналаар шагнагдлаа.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 25   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.05.02 - 2022.05.06 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэргийн танхим
2022-05-02 өдрөөс 2022-05-06 өдрийн хооронд Ирэгийн хэргийн анхан шат Иргэний хэргийн
2022.02.28-2022.03.04 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов Иргэний хэргийн танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031