Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам", Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан "Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө", Шүүхийн тусгай архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлээр баталсан "Архивын цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын аргачлал"-ын дагуу Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын хөмрөг үүсгэгч Архивын хадгаламжийн нэгж, хэрэг материалуудыг цахим хэлбэрт шилжүүлэх талаар хийгдэж байгаа ажил, Ажлын төлөвлөгөөний биелэлтийн явцыг тус тус хэлэлцэж, эрчимжүүлэх чиглэлээр тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгч, Шүүхийн Тамгын газрын чиглэлийн Ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа.
