Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, тус шүүхийн Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан Виртуал хөрөнгийн талаарх хууль эрх зүйн ойлголтын талаар шүүгч, ажилтнуудад дотоод сургалт хийлээ. Тус сургалтаар виртуал хөрөнгөтэй холбоотой технологийн ерөнхий ойлголт, хөрөнгийн харилцаа хэрхэн хийгддэг талаар ерөнхий ойлголтыг олголоо.
