Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баримт бичгийн шинэчлэгдсэн стандарт MNS 5140-1:2021, MNS 5140-2:2021, MNS 5140-3:2021 болон Архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг, журам”-ын талаар тус шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гантуяа шүүгч, ажилтнуудад дотоод сургалт хийлээ. Чиглэлийн хууль, тогтоомж, журамын талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, ажлын төлөвлөлт, хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэн ажиллаж байна.
