Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-05-2022, 09:10   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" БОЛЛОО

       Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн төв Ард Аюушийн талбайд амжилттай зохион байгууллаа.
      Нээлттэй өдөрлөгт үйлчлүүлэхээр ирсэн ард иргэдэд шүүхийн үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл болон шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг, шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгч зэрэг хууль эрх зүйн зохицуулалтын талаар ойлголт өгч, тараах материал, гарын авлагаар ханган ажиллаж, санал асуулгын хуудсаар санал авч, ард иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлж, санал хүсэлтийг сонсож ажиллав.


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.05.02 - 2022.05.06 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэргийн танхим
2022-05-02 өдрөөс 2022-05-06 өдрийн хооронд Ирэгийн хэргийн анхан шат Иргэний хэргийн
2022.02.28-2022.03.04 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов Иргэний хэргийн танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    July 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031