Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд Их Сургуулийн Эрх зүйн тэнхимтэй хамтарсан уулзалтыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хийлээ.
Шүүхийн мэдээлэл, статистик, судалгааг хөгжүүлэх, шүүхийн болон их сургуулийн оюуны сан, бааз суурийг түшиглэн, сэдэвчилсэн төрөлжсөн судалгаа хийх, тодорхой хэрэг, маргааны чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээг эргэлтэнд оруулж, оюутан суралцагчдад ашиглуулах, шүүгч, ажилтнууд их сургуулийн номын сангаас шаардлагатай, ном, тохимол, сургалтын орчноор хангагдах зэрэг асуудлаар санал солилцож, 2022-2023 онд хамтран ажиллах чиглэлүүдээ баталлаа.
