Ховд Их Сургуульд суралцаж, шүүхэд танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа оюутнуудтай Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас уулзалт хийж, шүүхийн байгууллагын онцлог, хэрэг маргаан шийдвэрлэх процессын хуульд заасан үе шатуудын талаар танилцуулга сургалт хийж, шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өглөө.
