Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2022 оны эхний хагас жилийн биелэлтийн явцыг 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, тус шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны албан хаагчдын хамтарсан зөвлөгөөнд танилцуулж, санал, хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусган ажиллахаар боллоо.
