Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өөрийн сумандаа сайн зохион байгуулсан шилдэг менежменттэй сумыг шалгаруулах уралдааныг аймгийн нийт сумдын дунд зарлаж, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачилж, Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж, уралдааныг дүгнэж, энэхүү ажлын сайн менежменттэй сумаар Ховд аймгийн Үенч сумыг шалгаруулж, "ӨРГӨМЖЛӨЛ", 500.0 /таван зуун/ мянган төгрөгөөр урамшууллаа.
