Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-08-2022, 16:02   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"АХМАД ШҮҮГЧ, АЖИЛТНУУДААСАА СУРАЛЦЪЯ" УУЛЗАЛТ БОЛЛОО

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын Ахмадын Холбооны Ховд аймаг дахь Салбар зөвлөлийн 2022 оны хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн ахмад, шүүгч, ажилтнууд болон шүүхийн шүүгч, ажилтнуудын хамтарсан уулзалтыг 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн байгалийн үзэсгэлэнт газар Буянт голын хөвөөнөө шүүхийн Өргөө Гэрт амжилттай зохион байгууллаа. Хамтарсан уулзалтаар ахмад шүүгч, ажилтнуудынхаа шүүхийн ажлын туршлага, арга барил, амьдралын түүхээс суралцаж, санаа бодлоо чөлөөтэй солилцож, шүүхийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, шүүхийн залуу, дунд үеийнхэн мэдлэг, ухаан, оюун билгээ нэмсэн дурсамж дүүрэн нэгэн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 5   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.08.01-2022.08.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022.08.01-2022.08.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.07.18-2022.07.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022.07.18-2022.07.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930