Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-09-2022, 16:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО

     Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр болж, зөвлөгөөнд шүүхийн Тамгын газрын дарга, холбогдох ажилтнууд оролцож, хэргийн хөдөлгөөний талаархи судалгаа мэдээлэл, хяналт-шинжилгээний дүнг танилцуулж, эрүүгийн болон зөрчлийн хэрэг, маргааны нэгдсэн системийн хөтлөлт, shuukh.mn, шүүх хуралдааны явцыг мэдээлэх live системийн хэрэгжилт, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 243 дугаар тогтоолоор Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Өркений Бахытбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар тогтоолоор Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Баяны Мөнхзаяаг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр сэлгэн ажиллуулах болсонтой холбогдуулан, шүүгчийн ажлыг хүлээлцүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг шүүхийн Тамгын газраас томилж, шүүгчийн ажиллах нөхцлийг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 9   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.08.01-2022.08.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022.08.01-2022.08.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.07.18-2022.07.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022.07.18-2022.07.22 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930