Тус шүүхийн Тамгын газраас хүсэлт тавьж, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой Байдлын газраас шүүхийн барилгад гамшгийн эрсдлийн үнэлгээ хийлгэх, галын аюулгүй байдлын үзлэг шалгалт холбогдох стандарт, нормын биелэлтийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгэх ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа.
Хяналт шалгалтын дүнг хэлэлцэж, арга зүйн зөвлөмж авч, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, биелэлтийг ханган, хариу хүргүүлэх хугацааг харилцан тохиролцон, холбогдох шаардлагыг хэрэгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.
