Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-12-2015, 17:54   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ИРГЭНИЙ ХЭРГИЙН “ИРГЭН-2014” НЭГДСЭН ПРОГРАММЫН ДАВТАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй "Иргэн-2014” нэгдсэн программын давтан сургалт Ховд аймгийн Жаргалант суманд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхэллээ.

Энэхүү сургалтанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын дарга нар болон шүүхийн захиргааны ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн референт Б.Алтанбагана нар удирдан, явуулж байна.

Сургалт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба

 
 
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 284   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031