Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-12-2022, 12:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар баталсан 2022 оны "Хамтран ажиллах төлөвлөгөө"-ний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх хамтарсан уулзалтыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Хамтарсан уулзалтаар шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдал, шүүх хуралдааны дэг сахиулж байгаа ажлын зохион байгуулалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, эмх замбараагүй үед бэлэн байдлын түвшинг хэрхэн хангах, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сүлжээ унагагчтай болох, шаардлагатай үед бэлэн байдлаар ашиглах зэрэг асуудлыг 2023 оны хамтарсан ажлын төлөвлөгөөний төсөлд тусгахаар болж, төслийн саналаа бэлтгэн ойрын хугацаанд харилцан танилцуулахаар шийдвэрлэлээ.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 46   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031