Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-12-2022, 19:22   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ 2022 ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТНУУД ШАЛГАРЛАА

  Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газрын 2022 оны тайлангийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа. 
Хүндэтгэлийн арга хэмжээнд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга нар шүүхийн 2022 оны ажлын үр дүнгийн талаар товч танилцуулж, хамт олондоо шинэ жилийн шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тус шүүхийн Тамгын газрын ажилтнуудаас 2022 онд ажлын амжилтаар бусдыгаа хошуучлан ажилласан Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Хүрлээгийн Мөнхзаяа, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Одонпүрэвийн Ням-Адъяа, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Базарын Нарантуяа нарыг “Оны тэргүүний шүүхийн төрийн захиргааны ажилтан” номинацид, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Батчулууны Мөнхбаяр, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын нярав Ренцэнноровын Лхагвасүрэн, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчлэгч Эрдэнэбаатарын Дэлгэрмаа нарыг “Оны тэргүүний төрийн үйлчилгээний ажилтан” номинацид тус тус шалгаруулж, байгууллагын "ӨРГӨМЖЛӨЛ", дурсгалын зүйлс гардуулан өгсөн бол Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Жуух бичиг"-ээр Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Уянга, Шүүхийн Захиргааны Ажилтны Холбооны Салбар Хорооны "Тэргүүний ажилтан"-аар шүүгчийн туслах М.Мянганбаяр,  Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу Алтан медаль"-иар Эвлэрүүлэн зуучлалын албаны туслах ажилтан А.Раднаабазар, Ховд аймгийн Засаг Даргын "Жуух бичиг"-ээр Үйлчилгээний хэлтсийн дарга А.Бүжинлхам, шүүгчийн туслах М.Мянганбаяр нарт шагналыг гардуулан өгч, баяр хүргэж, ажлын амжилт ерөөж, Хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031