Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Одонпүрэвийн Ням-Адъяа, Баатарсүрэнгийн Алтанзаяа нар 2022 онд Хуульчийн сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, Шүүхийн тухай хуульд заасан шүүхийн шүүгчийн туслахад тавигдах мэргэшлийн шаардлага, шалгуурыг хангасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуульчийн тангарагаа өргөж, Монголын Хуульчдын Холбооны "Хуульчийн гэрчилгээ"-гээ гардан авлаа.
Хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газар, Монголын Хуульчдын Холбооны Ховд аймгийн Салбар Хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
