Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-01-2023, 19:54   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИСС ХУРАЛДЛАА

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурал 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болж, 2022 оны ажлын тайлан, үр дүнг хэлэлцэн, 2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
   Мөн 2022 онд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн болон зөрчлийн хэргүүдийн жагсаалтыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн тусгай архивт хүргүүлэх, хадгалалтын хуулийн хугацаа дууссан хэрэг, материалын жагсаалтыг гаргаж, устгуулах саналыг уламжилж, Шүүхийн Тусгай архивт хүргүүлэх, Хөтлөх нэрийн жагсаалт батлах, архив, албан хэрэг хөтлөлт, стандарт, хууль, журмын хэрэгжилтэнд 2023 онд мониторинг, хяналт-шинжилгээ хийх, хөмрөг үүсгэгч архивын салбар архивын хадгаламжийн нэгжийн хадгалалт, стандартыг сайжруулах, нягтруулсан шүүгээгээр хангах , зай талбайг нэмэгдүүлэх арга хэмжээ авах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031