Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Өмч Хамгаалах Зөвлөлийн шинэ оны анхны хурал 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр болж, 2022 оны ажлын тайлан үр дүнг хэлэлцэж, 2023 оны ажлын төлөвлөгөөг баталлаа.
Хурлаар байгууллагын үндсэн болон эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, ашигт ажиллагаа, бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хэлэлцэн, 2023 онд актлах эд хөрөнгийн саналыг жагсаалтаар гарган, уламжлан шийдвэрлүүлэх, эд хариуцагч нарын эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг шинэчилсэн загвараар шинэчлэн байгуулах, техник тоног төхөөрөмжийн ашиглалтын зохистой хэрэглээг хэвшүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, холбогдох хууль, журмын өөрчлөлтийн хүрээнд байгууллагын Өмч хамгаалах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж шийдвэрлэлээ.
