Ховд аймгийн шүүх, шүүхийн тамгын газар, Ховд аймгийн Цагдаагийн байгууллагын хамтарсан уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Хамтарсан уулзалтаар шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлын чиглэлээр 2022 онд хамтарсан төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлсэн ажил, ажлын үр дүн, холбогдох хууль, журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэж, ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлж, гарсан саналуудыг 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж, шийдвэрлэлээ.
Уулзалтанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнууд, Ховд аймгийн Цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, харуулын болон дэг сахиулагч цагдаа нар оролцлоо.



