Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-01-2023, 18:25   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГ САХИУЛАХ АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ХИЙВ

   Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Цагдаагийн байгууллагын хамтарсан уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдаж, хамтарсан уулзалтаас гарсан санал, шүүмжлэлийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын талаархи Шүүхийн Тамгын газар болон Цагдаагийн хамтарсан уулзалт тухайн арга хэмжээний дараа болж, шүүх, шүүгчийн аюулгүй байдал, шүүх хуралдааны тов хүргэлт, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо, эргэх ажлын процесс, шүүхээр үйлчлүүлэгч ард иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдал, менежмент, зохион байгуулалтын чиглэлээр санал солилцож, газар дээр нь шийдвэрлэж, нэг мөр хэрэгжилтийг хангах шуурхай арга хэмжээг авснаар уулзалт амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 15   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031