Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны Ёс зүйн Зөвлөлийн хурал 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.
Ёс зүйн зөвлөлийн хурлаар тус зөвлөлийн 2022 оны ажлын тайлан, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ёс зүйн төлөвшлийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын талаар танилцууллаа.
2023 онд хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар санал солилцож, шүүхийн захиргааны ажилтнуудаас авсан саналыг тусган, Ёс зүйн зөвлөлийн 2023 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2022 онд Ёс зүйн зөвлөлд иргэд, байгууллага, хэргийн оролцогчдоос шүүхийн захиргааны албан хаагчтай холбоотой гомдол ирээгүй байна.
