Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-01-2023, 15:32   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТЕХНИКИЙН КОМИСС ХУРАЛДЛАА

   Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Техникийн Комиссын хурал 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа.
  Хурлаар байгууллагын техник, тоног төхөөрөмж, компьютер, шүүх хуралдааны техникийн бэлэн байдал, шүүхийн байрны гадна болон дотор талын хяналтын камер, албаны автомашины техникийн бэлэн байдал, шүүхийн байрны болон албаны орон сууцны дэд бүтцийн ашиглалт, хамгаалалт, цахилгаан, халаалт, дулаан, телефон сүлжээний аюулгүй байдал, шүүхийн нэгдсэн сүлжээний хэвийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлын өнөөгийн байдлыг хэлэлцэж, техникийн бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах, ажлын чиг үүрэгт хариуцсан чиглэлүүдээр Техникийн комиссын гишүүдийг хуваарилж, 2022 оны ажлын үр дүнг хэлэлцэж, 2023 оны ажлын төлөвлөгөөг баталж, тайлант онд хэрэгжүүлэх онцлох Ажлыг тодорхойлж, Тамгын газрын төлөвлөгөөнд нэмэлтээр тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 30   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728