Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
20-01-2023, 16:30   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ
     2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн Тамгын газраас Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн холбогдох албан хаагч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.  
    Тус уулзалтаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ариунболд 2022 онд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний биелэлтийн талаар, Цагдан хорих байрны дарга Л.Бат-Өлзий сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан тохиолдолд тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.
     Шүүгч нарын зүгээс цаашид анхаарах асуудал, хуулийг нэг мөр хэрэглэх талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлын талаар тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр тогтов.  


ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн uran   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.02.06-2023.02.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.01.30-2023.02.03 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728