Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-01-2023, 20:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


  Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн тамгын газрын хамтарсан зөвлөгөөн боллоо.
  Хамтарсан зөвлөгөөнд 2023 онд шүүхээр хянан шийдвэрлэж байгаа хэрэг, маргааны талаархи мэдээлэл, судалгааг танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн"-өөр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс тус шүүхийн тамгын газрын 2022 оны 4-р улиралын эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх нэгдсэн системд хийсэн хяналт-шинжилгээ, мониторингийн дүнг танилцуулж, гарсан алдаа, зөрчил, түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулан хэлэлцүүлж, 2023 онд хэрэгжүүлэх онцлох ажлын талаар санал солилцлоо.
   ШЕЗ-өөс 2023 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэл, шүүхийн мэдээллийн технологийн бодлогын хүрээнд санаачлан хийх ажлуудыг тодорхойллоо.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031