Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнуудын хурлаар эрүү, иргэн, захиргааны хэргийн нэгдсэн системүүдийн хэрэгжилт, анхаарч хэрэгжүүлэх асуудлуудын талаар хэлэлцлээ.
Хуралд шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч нар оролцож, Шүүхийн тамгын газрын мэдээллийн нэгдсэн сан, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаархи ШЕЗ-ийн цахим талбарыг тухай бүр мэдээллээр хэрхэн баяжуулж байх талаар чиглэл өгч, хариуцсан ажилтнаар мэдээлэл лавлагааны ажилтныг томилж үүрэгжүүлэн, сар тутам холбогдох мэдээ, мэдээллийг хамтарсан багаар шинэчлэн ажиллахаар боллоо.
