Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-02-2023, 12:03   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн "НУТГИЙН ЗАХИРГААНЫ ОРДОН"-д зохион байгууллаа.
     Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Баруун бүс дэх Онцгой байдлын газар, Баруун бүс дэх Гадаадын иргэн харьяатын газар, Татварын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагуудын 90 орчим албан тушаалтнууд оролцлоо.
    Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа "Зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял шийтгэхэд анхаарах зарим асуудал" сэдвээр, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа "Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал" сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн бол Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2022 онд шүүхээр шийдвэрлэсэн хэрэг, маргааны тоон мэдээ, мэдээллийн талаар мэдээлэл өгч, гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах, түүнд чиглэсэн хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар саналаа илэрхийлж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийн кримологийн судалгаа, хийж, гарын авлага гаргах, холбогдох зардлыг шийдвэрлүүлэх санал гаргаж, дэмжигдлээ.
     Зөвлөгөөнөөс хууль хяналтын байгууллагуудын өдөр тутмын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан мэдээлэл солилцож ажиллах, хууль тогтоомж, заавар, журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг тогтмол зохион байгуулах, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх чиглэлээр анхаарч “Төлөвлөгөө” гаргаж, хамтран хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 19   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031