Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-02-2023, 12:07   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр (2023.01.31) хуралдлаа. 
Хурлын хүрээнд өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөл боловсруулан батлууллаа.
Тус салбар зөвлөл нь өнгөрсөн 2022 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор 8 бүлэг бүхий 40 гаруй ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулж байсан бол энэ онд мөн 40-өөд ажил, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажилд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийллээ. 
Мөн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас шалтгаалан цаг үеийн шинжтэй хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хулгайлах гэмт хэрээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, сум болон сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх,  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хууль тогтоомжуудыг сурталчлах чиглэлд анхаарч, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын  хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахаар зорьж байна.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 16   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2023.03.20-2023.03.24 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2023.03.13-2023.03.17 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд


Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031