Ховд аймгийн онцгой байдлын албанаас өнөөдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн захиргааны ажилтнууд болон 6 дугаар тойргийн Тахарын албаны алба хаагчдыг хамруулан "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг Давж заалдах шатны 6 дуугар шүүхийн байранд зохион байгууллаа.
Гал түймрийн аюул нь ихэвчлэн хүний санаандгүй, болгоомжгүй байдлаас үүдэлтэй гардаг ба энэ тал дээр албан байгууллага болон гэртэй сонор сэрэмжтэй, болгоомжтой байж урьдчилан сэргийлэхийг зөвлөж, ирэх баасан гараг буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг 30 минутад Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн байранд аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөх 1 дүгээр салаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, үзүүлэх сургуулилт хийхээр болж, тус ажлын төлөвлөгөөг хоёр талаас хамтран гаргаж, цаашид гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой сэдвийн дагуу сургалтыг хийж, хамтран ажиллахаар боллоо.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба