Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас санаачлан Ховд аймгийн Онцгой байдлын газар болон 6 дугаар тойргийн Тахарын албатай хамтран 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр "Галын аюул гарсан үед хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургалт”-ыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтын үеэр Иргэний хэргийн зохиомол шүүх хуралдаан явуулж, гал гарсан, онцгой байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар шүүгч, ажилтнуудад нэгдсэн ойлголт өгч, Тахарын албаны албан хаагчид шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдыг хамгаалан авч гарах, Шүүхийн Тамгын газрын дэргэдэх "Гамшгаас хамгаалах бүлгэм”-ийн гишүүд нэгдсэн зохион байгуулалт, үүргийн дагуу ажиллаж, Онцгой байдлын албаны гал сөнөөх 1 дүгээр салааны алба хаагчид дуудлагын дагуу шуурхай ирж, галын тархалтыг хэрхэн судлах, гал түймэр гарч буй голомтыг унтраах талаар үзүүлэх сургалтуудыг тус тус амжилттай зохион байгууллаа.